Жүжигчин У.Урнаа төрсөн өдрөө нижгэр тэмдэглэв


“Хувьсал” продакшны эзэгтэй, МУГЖ У.Уранчимэг 48 насны төрсөн өдрөө Чингисийн хүрээ амралтын газар нижгэр тэмдэглэв. Түүний төрсөн өдөрт дуучин А.Хишигдалай, жүжигчин О.Дөлгөөн нарын олны танил хүмүүс уригдан очжээ.


У.Уранчимэг 2008 онд УЭДТ-ын жүжигчин байхдаа төрд үнэлүүлж МУГЖ цолыг хүртэж байсан. Тэрээр хүүхэд ахуй насандаа хоёр дүүтэйгээ нийлэн “Гурван Урнаа” нэртэй хамтлагтай байсныг үеийнхэн нь залуус хэлдэг. Гурван Урнаагийн жижиг Урнаа нь “Номин талст” хамтлагийн дуучин Хаянаагийн гэргий юм.