Манай улсын хэмжээнд өдөрт 10 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж, 40 хос гэрлэлтээ бүртгүүлдэг. Гэрлэлтээ бүртгүүлж буй нас 20-29 насныхан 72 хувийг эзэлж байна. Цуцлалтын тоо энэ байдлаар үргэлжлэх бол өдөрт гэр бүлээ батлуулж буй 40 хосын 10 нь эрсдэлтэйг тоо баримт сануулж байна.


Гэр бүл салалтын шалтгааныг маш олон талаас тайлбарладаг бөгөөд дийлэнх хэсэг нь эрт гэрлэсэн эсхүл гэр бүлээс гадуурх харилцааг бий болгосон учраас салдаг аж.
Тэгвэл бүрэн бүтэн гэр бүлийн дундуур гуравдагч этгээд буюу “хар муур” болон гүйж салгасан гэх олны танил хүмүүсийн фактыг тоймлон хүргэе. Тэдний дийлэнх нь салгасан хүмүүстэйгээ гэр бүл болоогүй гэдгийг онцлон тэмдэглэж байна.

МУГЖ Г.Ариунбаатар


Монгол улсын нэрийг дэлхийн давцан өргөж яваа хүн бол дуурийн дуучин, МУГЖ Г.Ариунбаатар. Тэрээр 10 жилийн дунд сургуулиа төгсөнгүүтэй үеийн найзаа жирэмслүүлж, ах аав болсон. Гэвч тэр эмэгтэйгээ гэрлээгүй. Эд нэрд гарах үедээ Туяа гэх бүсгүйтэй нижгэр хурим хийж, хүүтэй болсон. Тэдний хурим болоод жил болоогүй байхдаа дуучин Д.Отгонжаргалтай нэр холбогдож, эхнэр нь тэдний хувийн харилцааг олонд дэлгэж байв. Гэвч тэд салаагүй. Харин 2015 оноос “Бүжин” нэрээр алдаршсан жүжигчин Баярмаатай амраглаж, Г.Ариунбаатар эхнэрээсээ албан ёсоор салсан. Тухайн үед жүжигчин Баярмаагийн нөхөр хар тамхины хэргээр шоронд сууж байв. Жүжигчин бүсгүй анхны нөхрөөсөө цэцэг шиг гурван охинтой ч дуурийн дуучин залууд өгсөн хайр сэтгэлдээ үнэнч гэдгээ батлан эр нөхрөө хаясан гэдэг. Дуучин Г.Ариунбаатар Баярмаа нар жил дундаасаа жил дараалан хоёр хүү төрүүлсэн. Тэдний нийт хүүхдийн тоо 7.

Жүжигчин Б.Мишээл


Никитон хамтлагийн “Үүлэн үст” дууны клипээр олонд танигдсан Б.Мишээл нэлээд хөдөлгөөнтэй бүсгүй. Тэрээр оюутан байхдаа хөтлөгч Анхаатай хэсэг үерхэж байсан. Гэвч амьдралын ханиараа М.Цэлмүүн гэх цэвэрхэн цагаан залууг сонгож дундаасаа хүү төрүүлсэн. Тэдний амьдрал удаан үргэлжлээгүй хоёр тийш болсон. Амьдралдаа цэг тавьсан Б.Мишээл жүжигчин Б.Ариунцэцэгтэй хамтран “ганц бие ээжүүд” гэдгээ тунхаглан уран бүтээлийг ар араас нь хийсэн. Ингэж явахдаа цуутай хуримын эзэд болох жүжигчин Бямбадорж буюу Бидотой амраглаж байгаад эхнэрт нь гардуулсан гэх. Энэ тухай Бидогийн эхнэр Ари өөрийн цахим хуудсаараа анх олон нийтэд зарласан. Бас гэрлэлтээ салгасан. Харин жүжигчин Бидо Мишээл нар хэсэг амраглаж байгаад хоёр тийш болсон

Жүжигчин Н.Мөнхсоёл


Анхны амьдралаа жүжигчин Золоотой эхлүүлж явсан найруулагч Тамир өөрийнхөө дур хүсэл, гоо сайхны мэдрэмжээсээ болж амьдралаа нураасан гэхэд болно. Уг нь тэд дундаасаа ганц охинтой. Тэдний амьдралыг нураахад нөлөөлсөн хүн бол жүжигчин Н.Мөнхсоёл гэдгийг Золоо хэлдэг. Б.Тамир Н.Мөнхсоёл нар хамтдаа хэсэг хугацаанд амьдарсан ч бүтэн гэр бүл болж чадаагүй. Тэд хэн хэнийхээ дараа хэд хэдэн найз залуу, найз бүсгүйтэй байж үзсэн.

Мисс Д.Ариунцэцэг


Хүний амьдралыг нураасан хүн өөдтэй явдаггүй гэдгийг ард түмний мисс гэгддэг Д.Ариунцэцэгийн амьдралаас харж болно. Эрдэнэт хотоос гаралтай Д.Ариунцэцэг анх “Эрэл”-ийн Эрдэнэбатын том хүү Жаргалантай удаан хугацаанд үерхэсэн. Гэвч тэдний харилцааг Эрдэнэбатын гэр бүл хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, Жаргалан өөрийн зиндааны үеийн бүсгүйтэйгээ хуримлав. Найз залуу нь гэр бүл зохиосноос удалгүй Ариунцэцэг анхны амьдралаа алтны магнат гэгддэг Мянганбаяртай сүр дуулиантай эхлүүлж байв. Тухайн үед Мянганбаяр топ модель Д.Пүрэвсүрэнтэй албан ёсны гэр бүл байсан бөгөөд охин нь хэдийнэ 5 нас хүрсэн байжээ. Мянганбаяр Ариунцэцэг нарын амраглал топ модель Пүүжээд “хүнд цохилт” болж, маш хурдан салсан. Айлын авааль эхнэрийг салгасан Ариунцэцэг Мянганбаярт Хайрмаа нэртэй охин төрүүлж өгөв. Гэвч тэдний амьдрал удаан үргэлжилсэнгүй. Одоогоос хэдэн жилийн өмнө Д.Ариунцэцэг дахин гэр бүл салгаж “баян” Базарын ээлжит эхнэр болов. Базараад жил дараалан гурван хүүхэд төрүүлж өгсөн бөгөөд өдгөө алдарт эх болжээ. Гэвч дахиад л амьдрал нь бүтэлгүйтэж, төрхөмдөө буцсан, ганц бие ээж.

Жүжигчин Э.Намуун


Мөрөөдлийн театрын захирал, жүжигчин Г.Эрхэмбаяр өөрийн дөрвөн хүүхэд эхнэрээ хаяж, жүжигчин Э.Намуунтай амьдралаа холбоод багагүй хугацааг үджээ. Э.Намуун мөн анхны амьдралаасаа хоёр хүүхэдтэй. Тэд хоёр талаасаа хэн хэн нь хоёр хүүхэдтэй амьдралаа босгосон боловч Г.Эрхэмбаярын нэг хүүхэд нь ээж рүүгээ эргэн буцсан байна лээ. Учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар Г.Эрхэмбаяр Э.Намуун нар харилцаагаа олонд зарладаг тэр жилийн цагаан сараар “Хамтлагийн ахтайгаа золгох гэж очив” гэсэн пост бүхий гэрэл зурагт Э.Намуун, Г.Эрхэмбаяр түүний албан ёсны гэргий нарын дүр мөнхөрсөн байдаг гэнэ лээ. Тухайн үед Г.Эрхэмбаярын гэргий нөхрийнхөө “явалддаг” бүсгүйг мэдээгүй л гэртээ оруулж, золголт хийсэн байхдаа гэх бодол олон хүнд төрүүлж байв. Ямартаа ч, өнгөрсөн хугацаанд Э.Намуун айхтар бүсгүй гэдгээ харуулж Г.Эрхэмбаяр болон хүүхдүүдтэйгээ шинэ байранд нүүн орсон. Өөрийнхөө хүүг өндөр төлбөртэй сургуульд өгсөн бол Г.Эрхэмбаярын охиныг ардын сургуульд явуулдаг гэж ойр хавийнхан нь шивэр авир хийх юм билээ.

Дуучин Х.Мөнгөнцэцэг


Авааль гэргий, анд найзыгаа ар хударгадаж амьдрал босгосон Б.Болд Х.Мөнгөнцэцэг нарын түүхийг Монголд мэдэхгүй хүн ховор. Удахгүй гуравдахь хүүхдээ төрүүлэх гэж буй тэднийг “хүүхдээр гэмээ цайруулж яваа хоёр” гэх хүн ч мэр сэр.

Нэвтрүүлэгч Н.Ундрал


Их засаг их сургуулийн өв залгамжлагч “гүнж” буюу МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Н.Ундрал одоогийн ханиа бусдаас булааж авсан. Түүний нөхөр А.Чингүүн өмнө нь загвар өмсөгч Содтуяатай хамтран амьдарч, охинтой болсон. Аав ээжийнхээ хамаг сорыг өөртөө шингээсэн Содонгоо охин өдгөө 15 нас хүрч буй. Н.Ундрал А.Чингүүнийг гэр бүлтэйг нь мэдсээр байж ар өврөөр нь гүйдэг байсныг ойр дотныхон нь хэлдэг. Баян аавын хөрөнгөөр одоогийн нөхрөө өөрийн болгосон гэх хүмүүс ч бий. Гэхдээ загвар өмсөгч А.Чингүүн Н.Ундралыг “цор ганц хайр минь” хэмээн гэрэл зургийг нь цээжиндээ ч билүү, гартаа ч билүү шивүүлж олны хэл амнаас хамгаалж байсан түүхтэй гэнэ лээ.

“Киви”-гийн охид


Киви хамтлагийн гишүүн гэдгээр олонд танигдсан Халиун, Ука нар одоогийн хань ижил эр нөхрүүдээ бусдаас булааж суусан гэдэг. Тэдний туршлагыг тус хамтлагийн дуучин Агий хэрэгжүүлэх гээд тусыг эс олж, өдгөө сэтгэлзүйчийн хяналтад байдаг гэсэн.
Дуучин Агий УИХ-ын гишүүн асан, МАК-ын том өв залгамжлагч Н.Номтойбаярыг эхнэр Мандухайгаас нь салгах хүртэл нь амраглаж, гурван жил явсан ч эцэст нь өөрөөсөө насаар залуу зүсээр гоо Намуун гэх бүсгүйд алдсан.

Агийгаас болж Мандухай бүсгүй Номтойбаярын албан ёсны гэргий байхаа больсон.
Анх Кивигээр танигдсан дуучин бол Халиун. Нөхөртөө гурван хүү төрүүлэн өгч, хадамдаа дархан бэр болсон тэрээр нөхрөө анхны амьдралаас нь салгаж суусан гэдэг. Түүний нөхөр дуучин О.Анхаа гурван жил хамт амьдарсан тогоон чинээ том гэдэстэй эхнэрээ хаяж Халиунтай суусан байдаг.
Кивигийн гэхээсээ илүү дуучин Ука гэж өөрийгөө тодорхойлж яваа Д.Уламбаяр бүсгүй өөрийнхөө нөхрийг хоёрхон жилийн өмнө олноо ил гаргасан. Англид боловсрол эзэмшсэн хууз сахалтай нөхөртөө дуучин бүсгүй хоёр хүүхэд төрүүлж өгсөн. Харин эх сурвалжуудын мэдээллээр түүний нөхөр Чука өмнө нь амьдралтай байсан бөгөөд Укатай танилцаад гэр бүлээ цуцлуулсан гэдэг. Чука Укагийн сайн найз гэгддэг дизайнер Катя Золын үеэл дүү гэсэн

Жүжигчин Янжиндулам


Өөрийн эцэг эхээс заяасан Янжиндулам нэрээ Гэгээнхүсэл болгосон жүжигчин бүсгүй хоёр ч гэр бүлийг салгасан. Нэг нь мэдээж МАХН-ын дарга Н.Энхбаярын том хүү Э.Батшугарыг гоонь эр болгож, одоог хүртэл амраг нь хэмээн яваа. Тиймдээ ч Н.Энхбаярын гэр бүл Гэгээнхүсэлийг бэрээ гэж хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хатуу хэлдэг гэсэн. Зөвхөн Э.Батшугарыг гэр бүлээс нь салгаад зогсохгүй, дундуур нь МУГЖ И.Одончимэгийн охин Номууны нөхрийг булааж, охиныг нь өнчрүүлсэн “гавъяатан”.

Дуучин Г.Анхмаа


Анхны амьдралаасаа охинтойгоо үлдсэн Г.Анхмаа өөрөөсөө үе мултарсан банкер эрийг сонгон хамт амьдарч байгаа. Худалдаа хөгжлийн банкны удирдах зөвлөлийн гишүүн О.Орхон өмнөх эхнэрээсээ дөрвөн хүүхэдтэй. Хоёр бага хүү нь Г.Анхмаагийн охинтой нас ойролцоо. Гэвч тэдний хайр сэтгэлд хүүхэд өнчирч хоцорно уу, падлий байхгүй.