Монголын хошин урлагт өөрийн өнгө төрх байр сууриа эзэлсэн бүсгүй бол жүжигчин Г.Ундармаа.

Хошин урлагийн “Шинэ үе” хамтлагат уран бүтээлийнхээ урт хугацааны он жилүүдийг үдсэн тэрээр сүүлийн таван жил өөрийн “U film” уран бүтээлийн нэгдлээ байгуулж хэд хэдэн тайз дэлгэцийн уран бүтээлийг үзэгчдэд хүргэсэн.


Гал цогтой инээд хөөрөөр дүүрэн явдаг Г.Ундармаа бодит амьдралдаа ч аз жаргал, баяр баяслаар дүүрэн явдаг. Нөхрийгөө олны өмнө магтах дуртай тэрээр Бэрцэцэг гэх өөрийгөө өвчсөн мэт ижил охинтой. Улаанбаатарын хамгийн тансаг зэрэглэлийн хороололд амьдардаг Г.Ундармаагийн гэр бүл хамгийн аз жаргалтай гэдгээ олноос нуудаггүй.