Хувьсал продакшны захирал, МУГЖ У.Уранчимэг хэдэн жилийн өмнө УЭДТ-аас өрх тусгаарлахдаа өөрийн хуурай дүү нар болох жүжигчин Ганцэцэг, А.Ганчимэг нарыг урвуулан одсон.

Тэд гурван жилийн турш хамтдаа дэлгэцийн уран бүтээл хийж ээлж ээлжээрээ найруулагч, зохиолч, гол дүрийг бүтээж байв. Хамгийн сүүлд 2018 онд “Миний нууц” уран сайхны кинонд хоёр Ганаа дүүгээ үйлчлэгчийн дүр бүтээлгээд тус тусын зам мөрийг хөөсөн. Өдгөө хоёр Ганаа өөрсдийн уран бүтээлийн нэгдэлтэй болсон.


Тэднийг хамтрахаа больсны дараа үзэгчдийн дунд тэднийг хоорондоо муудаж дээ гэх шуум дэгдсэн ч хэн хэн нь үгүйсгэсэн. Тэгвэл хоёр Ганаа үнэхээр Урнаа “эгч”-тэйгээ тангараг тасарсан бололтой. Нэгэн цагт зүү орох зайгүй явсан тэд өдгөө хэн хэнийхээ тэмдэглэлт ой, баяр наадмыг хуваалцах нь бүү хэл мэнд хүргэхээ больсныг анзаарч байгаа байх.

Жишээлбэл, саяхан МУГЖ У.Уранчимэгийн нижгэр төрсөн өдрөөр хоёр Ганаа бүсгүй сүүдрээ тусгах нь бүү хэл, баярын мэндчилгээ дэвшүүлээгүй.