Монголын рок попын тогооноос 13-хан наснаасаа танигдсан хүн бол дуучин Б.Маралжингоо.

Тэрээр 13 настайдаа дуучин Хаянаатай “Чамайгаа алдмааргүй байна” жүжгийн дуу, 14 насандаа “17 нас” дуугаа гаргаж, тухайн үед ёстой л хитүүд болж байв. Тэгвэл тэрээр өдгөө хэдийнэ 30 нас хүрсэн гунхсан бүсгүй болжээ.

Гэвч Б.Маралжингоо өнөөг хүртэл ганц бие бүсгүйн амьдралаар амьдарч байгаа. 20 настай хонгор бүсгүй явахдаа реппэр Жийтэй багагүй хугацаанд үерхсэн. Хэн хэнийхээ анхны хайр явсан тэд одоо энгийн танилуудын харилцаатай гэсэн.