МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Н.Ундралыг “Их засаг” их сургуулийн эзэн Ням-Осор гуайн бага охин гэдгээр андахгүй. Гэр бүлээрээ доктор цол хамгаалсан гэдгээрээ бусад боловсролын салбарт ажилдаг хүмүүсээс тус гэр бүл онцлогтой.

Тэгвэл нэвтрүүлэгч бүсгүй хувийн бизнестээ анхаарлаа хандуулж, аавынхаа үүсгэн байгуулсан сургуулийн марктинг эрхэлсэн проректор болжээ.

Энэхүү ажлаа МҮОНРТ-ийн ажлынхаа хажуугаар хийж байгаа аж. Н.Ундралын хувьд өдгөө 32 настай ч үеийнхэн дундаа оворгүй гэдгээгээ гайхагддаг. Загвар өмсөгч А.Чингүүний гэргий тэрээр өдгөө хоёр хүүхдийн ээж.