Фантастик продакшны жүжигчин Барсаа гурван хүүхэдтэй. Хэдхэн сарын өмнө шинэ хүнээ өлгийдсөн тэрээр тун бухимдалтай яваа бололтой.

Учир нь хүүхдээ салхилуулахаар гарах бүрт орчин, зам талбай, гүйцэтгэл муутай гудамжны тохижилт, дүрэмгүй жолооч нар түүний уурыг хүргэдэг гэнэ шүү.

Энэ тухайгаа “Хүүхдээ түрээд гүйх гэсэн танай хотод ёстой худлаа юм байна” гэжээ.
Жүжигчин Барслхагвын хувьд сүүлийн үед хүүхдийн өсөх орчин, эрүүл аюулгүй байдалд нэлээд хүчтэй дуугардаг болсон. Тэрээр асуудлыг цэцлэхийн тулд өөрийн чадах бүхнээ хийнэ гэдгээ амлаад байгаа.