Жүжигчин Д.Ганцэцэг Хятад хэлийг гүнзгийрүүлэн судлаж байна

“Сарны нулимс”, “Өдөр өдрийн нар”, “Аравт”, “Улаан дөрвөлжин” кинонуудад гайхалтай дүрүүдийг бүтээн амжилттай тоглож үзэгч түмнээсээ өндөр үнэлгээ авсан.


УДЭТ-ын жүжигчин Д.Ганцэцэг тайзаа орхисон билээ. Тэрбээр нэг хэсэг Монголын урлагийн залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгээр томилогдон ажиллаж байв. Одоогоос 5-6 жилийн өмнөөс урд хөршийг зорьж Бээжингийн их сургуулийн хэл судлалын чиглэлээр суралцаж эхэлсэн тэрээр өдгөө ахисан түвшний шалгалт буюу Хятад хэлний 5-р түвшний шалгалтыг өгөхөөр бэлтгэж эхэлжээ. Тэрээр 2015 онд Бээжин хотод эрдэм сурахаар хүлгийн жолоо залсан.


2016 оны намар тус хотын бүх их, дээд сургуулиудын гадаад оюутнуудын дунд зохиогддог хятад дууны уралдаанд оролцож шаггүй дуучин гэдгээ харуулаад авсан гэдэг.