Жинхэнэ найз

Жинхэнэ найз танд атаархдаггүй, харин ч таныг дэмжиж, унаж босоход түшиж, амжилтыг чинь тэмдэглэдэг. Тэд танд атаархдаггүйн шалтгаан нь тэр өөрөө ч гэсэн амжилттай яваа нэгэн байдаг. Тэд хэрэгтэй үед тусалж, таны дэргэд байж чаддаг ч, үргэлж хажууд тань чаргууцалдаад байж чадахгүй. Учир нь тэр өөрөө ч гэсэн амжилтыг бүтээж, таныг хурцалж, хошуучилж, манлайлж яваа нэгэн байдаг. Таны амжилтыг тэмдэглэж, хамтдаа хөгжиж, урагшилж, амжилт үзүүлж буй найзуудаа урамшуулж байгаарай. Үүний сонгодог жишээ гэвэл Брэд Питт, Леонардо Ди Каприо нарыг нэрлэж болно.

Бэлтгэсэн Д.Жаргалсайхан