Олны танил болсон эдгээр хүмүүсийг бүгд андахгүй. Адил төстэй хэрнээ хоёулаа олны танил бол бие биенийгээ тийм ч удаан хайх шаардлагагүй болов уу. Тэд нас хүйс гээд олон зүйлээр ялгаатай ч гярхай хүмүүс нүүр царайнд нь адил төстэй олон байгааг олоод харчихажээ. Та өөрөө хараарай. Зарим нь бүр ялгахын аргагүй ихэр юм шиг л харагдаж байна шүү.

Д.Ариунцэцэг& А.Гэрэлцэцэг


Монголын сайхан бүсгүйчүүдийн эгнээнд дээгүүрт бичигддэгээс гадна хоорондоо маш адилхан гэдгээрээ алдартай жүжигчин А.Гэрэлцэцэг, мисс Д.Ариунцэцэг нар бол яахын аргагүй манай сор болсон сайхан бүсгүйчүүдийн нэг. Урлагийн салбарт хүч сорьж яваа жүжигчин бүсгүй, нэгэн цагт Ард түмний миссээр өргөмжлөгдөж байсан фото модель хоёр бүсгүй рекламанд хүртэл хамтраад амжсан.

П.Шүүдэрцэцэг&М.Дашбалжид


Бие хаа царай төрхөөрөө төстэй хүмүүсийн нэг бол жүжигчин П.Шүүдэрцэцэг, загвар өмсөгч М.Дашбалжид хоёр. Насны хувьд бага зэрэг зөрүүтэй ч инээд хөөр, өөрийгөө авч яваа байдлаараа төстэй гэдэг.

Билгүүн /талийгаач/ & Энхжин


Хошин урлагийн “Шинэ үе” хамтлагаас ажлын гараагаа эхэлж олонд танигдсан хүн бол талийгаач жүжигчин Билгүүн. Түүнтэй тус хамтлагт хүчин зүтгэж явсан жүжигчин Энхжин нар хоорондоо тун төстэй. Ямар сайндаа л шинээр үзэгчдийн хүртээл болсон “Хэлгүй жим” киноны постор зургийг харсан хүмүүс цочирдож байхав дээ.

Намуун& Намуун


Монголын тэргүүн охин гэгддэг Б.Намуун жүжигчин Хүрэлхүүгийн охин Намуун нар хоорондоо тус төстэй. Санаа нийлдэг найзуудын нэг төрөхөд, нэг өдөр төрсөн охид болохоор ч тэр үү төөрөг заяа ижил төстэй байхад нөлөөлдөг эсэхийг хэн мэдлээ.

Б.Баатар&Л.Оюун-Эрдэнэ


Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ эх өөр ч эцэг нэгт ахтайгаа туйлын ижил. Найруулагч Б.Баатар дүүгийнхээ одоогийн амбицад суухад ихээхэн нөлөөлөл үзүүлсныг дотныхон нь шивэр авир хийдэг юм билээ.

Найруулагч Б.Тамир ба жүжигчин Одноо


Фантастик продакшны найруулагч Б.Тамир жүжигчин Одноо нар хоорондоо төстэй төрхтэй. Төстэй байхаас ч аргагүй тэд ойр дотны цусан төрлийн хамаатнууд гэнэ лээ.