Өөрийн өвөрмөц дуу хоолойгоороо олонд танигдсан загвар өмсөгч С.Сарнайг танихгүй хүн ховор. Бага наснаасаа арлын Япон оронд боловсрол эзэмшсэн тэрээр загварын ертөнцийн бусад бүсгүйчүүдээс өөрийнхөө гоо үзэсгэлэн, мэдлэг боловсролоороо тодордог.

Яруу найрагч Ш.Дулам гуайн амин хайртай зээ гэгддэг С.Сарнай энгийн бүхэнд дуртай гэнэ шүү. Төрсөн өдөр тэмдэглэлт баяруудаа ч даруухан тэмдэглэдэг гэсэн.
С.Сарнай 2014 онд Азийн стар модель болж анх олны анхаарлыг татаж байв. Түүний дараа дуучин Д.Болдын “Үүлэн домог”, дуучин жүжигчин М.Мягмартай хамтран “Байна уу, ээжээ” дууг дуулснаар илүү танигдсан.