Сэтгэл судлаач Г.Наранбаатар сургуулийн насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд хандаж дараах зөвлөгөөг хүргэжээ. Тэрээр “Та хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх үедээ түүнд хэлж занших 3 өгүүлбэр:

Багшаа, найзыгаа хүндлээрэй / хүндэлнэ гэдэгт сайн сонсох, зөвшөөрөлгүй биед нь хүрэхгүй байх тухай байдгийг тайлбарлах/

Хэзээ ч танихгүй хүнийг дагаж явж болохгүй

Хайртай шүү гэдэг үгийг чин сэтгэлээс, нүүрний илэрхийлэмжийн хамт хэлэх

Сургуулиас нь хүүхдээ авах үед түүнээс асууж занших 3 асуулт:

Шинэ зүйл юу сурсан бэ?

/сурсан зүйлсийг нь сонсож баталгаажуулах, нэмэлт мэдээллээр хангах/

Өнөөдөр багшаасаа ямар нэгэн юм асуув уу? /өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, сониуч байх, оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой/

Одоо юу хиймээр байна? /хүүхдээ хангалттай сайн байсныг нь хэлж урамшуулж дэмжих, хамт байх цаг гаргах/” гэжээ.