Honeymoon хамтлагийн ахлагч, хошин урлагийн “Макс” хамтлагийн жүжигчин Б.Солонго эхээс төрсөн дүр төрхөө энэ цагийн технологийн хүчээр төрөл арилжсан мэт өөрчлөснийг уншигч та андахгүй байх.

Төрлөхийн эрүү нүүрний гажуудалтай байсан тэрээр БНСУ-д хагалгаанд ороод короновирусын улмаас эх орондоо ирсэн. Ингэхдээ тэрээр онгоцны бүхээгээс буунгуутаа эх орондоо хүндэтгэл үзүүлсэн нь олон хүний сэтгэлийн хөдөлгөсөн.
Б.Солонго энэ жил 31 настай. Гэхдээ гоо сайхны хагалгааны улмаас 18-20 настай охин шиг харагдах болсныг анзаарсан байх. Тиймдээ ч тэр өөртөө итгэлтэй алхах болсон байна лээ.