Цахим ертөнцөд өөрийн карьераа бүтээж яваа хүн бол нэвтрүүлэгч Д.Одзаяа. Сайн үйлс бүхний эхний фронтод явдаг тэрээр хэдхэн хоногийн өмнө “Ээж” төвөө нээж олон ээж нарыг баярлуулсан.

Ээж нарыг мэргэжлийн асрагч нарт бяцхан хүүхдүүдээ даатгаад тайван номоо уншаад кофегоо уугаад суухаас гадна англи хэл , жолооны курс, фитнесс , иог зэрэг олон төрлийн сургалтуудад хамрагдаж хөгжих боломжийг бүрдүүлсэн тэрээр өөрөө ядаргааны туйл болоод байгаа гэнэ шүү. Тиймээс хэсэг хугацаанд ажлаасаа хөндийрч, алжаал тайлах амралтын газар хайж эхэлжээ.


Д.Одзаяагийн хувьд хоногийн 16 цагийг зөвхөн ажилдаа зарцуулдаг гэсэн. Үлдсэн цагаа хайрт хань, хоёр хүүхдээ зарцуулахдаа баяртай байдгаа хэлдэг.