Загвар өмсөгч О.Билгүүн тал бүрийн бизнест өөрийн зүтгэлээрээ амжилт олохыг хичээдэг манлайлагч залуу.

“Гэрэлт гудамж” төслийг санаачилж явсан тэрээр өнгөрсөн зун майхантай экстрийм аялал зохион байгуулж байсан бол өдгөө загвар өмсөгчдийг цахимжуулах ажилд ханцуй шамлан оржээ.

 

Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Models.mn үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлж байна. Бид загвар урлагийн салбарт хамаарч ажилладаг бүхий л загвар өмсөгч, цахим нөлөөлөгчид болон энэ салбартаа ажилладаг бусад уран бүтээлчидтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан нэгдсэн стратеги бодлого, менежмент, стандарт, систем болон үнийн бодлогыг хэрэгжүүлэн барьж ажиллахаар зорьж байна. Бидний үйл ажиллагааг дэмжин ажиллаж хамтарч байгаа бүх загвар өмсөгч, нөлөөлөгч бусад уран бүтээлчиддээ баярлалаа. Бид шударга өрсөлдөөн, зөв менежмент, цэвэр үйл ажиллагааг барьж ажиллан entrepreneur манлайлагчдыг бэлдэх болно.


Тун удахгүй салбарын бүх мэдээлэл болон үйлчилгээг нэг дороос авах боломжтой болох нь” гэжээ.