Яадаг юм миний хань эрхэл………

Яадаг юм насаараа миний голомтыг бадамлуулах юм

Ялдам байг миний хань

Яадаг юм насаараа миний өвөрт эрхлэхийн
Дураараа байг миний хань

Яадаг юм толгойтой үсний минь ширхэг бүр цайтал

Янаг минь байхын эрхэлж байг миний хань
Зүс минь гундаж

Зүрх минь зогстол хамт л байхын
Эрхэл миний хань эрхэл

Ороо бусгаа цагын уртад өршөөл минь л байхын

Он он туучсан халуун хүйтэнд дэргэд минь л байхын

Эрхэл миний хань эрхэл

Зовлонд гундаж бэрхэд нугарахад түшиг минь байхын

Жаргалд баярлаж сайханд хууртахад ухаан минь байхын

Эрхэл миний хань эрхэл

Өдөн дэрэн дээр ганцаардахад дулаацуулах
Хүсэл минь байхын

Өвлийн жаварт даархад хөнжлийг минь бүлээцүүлэх тачаал байхын

Эрхэл миний хань эрхэл

Өгсөж уруудах амьдралд хамт л бууралтахын

Өнгө алаг хорвоод ганц бие ээ олон хувааж
Өр нимгэн орчлонд үржихүй байхын
Эрхэл ээ эрхэл миний хань эрхэл …..

2019.01.25. Б. Намсрайжав