Нийтийн тээвэрт хөгшчүүл нь үнэгүй аа харин залуучууд нь мөнгөө төлж явна.

Тэгсэн хирнээ суудал дээр сууж явах эрх байхгүй. Энэ тал дээр үнэхээр олон жил гасалж байна дөө. Автобус олон нийтэд үйлчилдэг болохоос зөвхөн өндөр настнуудад биш.

Ядаж байхад тэр өндөр настнууд нь яг албатай. Хол ойр явна уу, энэ хэдэн залуу хүүхдүүд хүнд юм өргөж харагдана уу, ядарсан шинж байна уу ёстой түй ч хамаагүй. Би л суух ёстой энэ яаж байсан ч надад суудал тавьж өгөх нь үүрэг гээд ойлгочихсон. Одоо бүр суудал тавьж өгсөнгүй гээд зургийг нь дураараа дараад л энэ тэнд тараагаад солиордог болчихсон. Монголд оюутан байхад бүр хэцүү. 7,8 паар суусны дараа хэдэн буудал автобусаар явна гэдэг за тэгээд тамын ёроол шахуу.

Замын түгжрээ, хүмүүс нь битүү, суудал байхгүй олдсон ч нэг хөгшин хүрч ирээд нүдрүү ширтээд зогсчихно, Дээрээс нь нуруу чилээд, өлсөж үхэх гэж байгааг хэлэх үү гэрээр ороод хоолоо идчихээд орой ажилдаа явах ёстой байдаг.

Ядарч уналаа шдээ. Өвөл бүр ямар байдгийг яриад ч хэрэггүй биз. Заа бүр нэг нар, сар, од мичид нь зөв дараалалдаа эргэлдэж байх торгон мөчид ахмадын хөл үл хүрэм арын суудал сул ёоохх. Улиралдаа ганц хоер тийм суудалтай таарна шүү бас ч гэж. Одоо болье оо. Ядарч байгаа бол, хүнд юм өргөчихсөн явж байгаа бол, хөл чинь удаан зогсоход асуудалтай өвддөг бол, нуруу чинь чилдэг хэцүү ажил хийдэг бол өөрөө суу.

Олон цаг гадуур дотуур ажил хичээл гэж яваад дээрээс нь оройны ажил давтлагатай бол бүр унтсан ч яадаг юм. Мөнгөө төлөөд суусан л юм чинь бид нар ч гэсэн үйлчилгээгээ хүртмээр л байна шүү.!

enkhtuvshin