Тоглосон ганц реклам, бүтээсэн нэг дүрээрээ бүхий л Монголчуудын танил болсон Ц.Наранханд буюу олноо грек Зулаа гэх энэ бүсгүй цагтаа цалгиж, залуусын харцыг унагаж явсан бүсгүй. “Лаки минт” шүдний ооны рекламанд тоглож өөрийгөө давхар рекламдан олны танил болж, дараа нь “Надтай гэрлээч” киноны гол дүрд тоглосон жүжигчин бүсгүй нэгэн хэсэг эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгч “Эх үрсиий судар” гэх ном хүртэл хэвлүүлж, борлуулсан хөдөлгөөнтэй нэгэн. Учир нь Ц.Наранханд дунд хүүгээ төрүүлэх үед анхны төрөгч шиг байсан учир ийн номоо гаргахад хүргэсэн гэдэг. Түүнээс заавар зөвөлгөө авах гэсэн ээжүүд оочир дугаар авч Ц.Наранхандтай уулзаж зөвөлгөө авдаг аж. Ганц кинонд тоглож олны танил болсон Ц.Наранхандын тухайд хувийн амьдралын тал дээр асуудалтай явж байгаад саяханаас жигдэрсэн гэдэг. Анхны амьдралаа чинээлэг эртэй эхлүүлж хүүгээ өөр дээрээ аван хоёр тийш болсоноос хойш сураг алдараад байсан тэрээр гэнэт гурван хүүхдийн ээж болсоноор ийн гарч ирсэн. Тэрбээр хоёр дахь ханиараа өөрөөсөө хоёр насаар дүү эмч залууг сонгоод байгаа юм.

Хүүхдээ загнахдаа гаргадаг бидний алдаа Хамгийн энгийн жишээ нь хүүхдээ “үгээрээ” байлгах гэсэн хүсэл. Байнга зааж, сургаж, гаргасан алдааг нь тоочиж, жижиг алдааг ч үл харгалзан элдвээр загнаж, дарамталдаг. “Ухаан муутай тэнэг амьтан”, “Чамд хэдэн удаа хэлэх болж байна?”, “Үхсэндээ маяглаад байгаа мал вэ?”, “Шавар шавхайнд хутгалдсан мануухай”, “Яах гэж чамайг төрүүлэв ээ?”, “Адгийн новш” хэмээн байж боломгүй үгээр зэмлэдэг, загнадаг. Хүмүүжлийн ийм арга хүүхдийн сэтгэлийг шархлуулж, ихэнхдээ үзэн ядах үзлийг бий болгож, аль болох энэ гэрээс явах юмсан гэдэг бодлыг суулгадаг байна. Эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлхээс өмнө өөрийнхөө зан авир, үйлдлээ цэгцэлсэн байх шаардлагатай. Ийм хатуу, хахир аргаар хүүхдээ хүмүүжүүлдэг эцэг, эх байхад, нөгөө талд нь огт өөр арга барилаар хүүхдээ хүмүүжүүлдэг эцэг, эх бас байдаг. Тэд хүүхдээ тахин шүтэж, тэдний өмнө бөхөлзөж, алхам бүрт нь дагаж явдаг. Ийм хүүхэд эцэг, эхийн хараанаас ганц минут холдоход л ямар нэг асуудал үүсгэн, шуугиан тарьдаг. Ихэнхдээ бүрэг, аймхай, бие даан шийдвэр гаргах чадваргүй болдог. Мөн бүхний анхаарлын төвд байж, орсон гарсан ах дүү хамаатан садны магтаалын бай болж “томчуулын хайр”-нд умбадаг. Тэгээд цэцэрлэг, сургуульд ормогц өөрийг нь хэн ч тоохгүй, анхаарал халамж тавихгүй, багш нар нь түүнтэй бусад хүүхдийн нэгэн адил харьцаж байгааг мэдэрнэ. Энэ үеэс эхлэн сэтгэл санаа нь хямарч, цаашилбал өвчний хэлбэрт шилждэг. § Уцаарлах § Гэнэт огцом уурлах § Нойрондоо муудах § Уравгар царайлах зэрэг шинж тэмдэг илэрч эхлэх ба хэсэг хугацаанд огцом дургүйцэх, хилэгнэх зэрэг үйлдэл гаргана. Энэ үед эцэг, эхийн зүгээс хүүхдийнхээ эргэн тойронд юу болж байгааг сонирхож, сурч, хийж байгаа зүйлд нь үнэн сэтгэлээсээ анхаарч, сэтгэл санаанд нь гарч буй өөрчлөлтийг бага гэхгүйгээр ажиглах хэрэгтэй. Хүүхэддээ уян зөөлөн хандаж, тэдний өмнө тулгараад байгаа асуудлыг бага гэхгүйгээр ойлгон хүлээн авч байх хэрэгтэй. Доромжлох, шалтгаангүйгээр загнах, олны өмнө эвгүй байдалд оруулах зэрэг үйлдэл гаргаж болохгүй. Сэтгэл санааны хямралд оруулхаас зайлсхийх гол арга нь хэт өндөр ба хатуу шаардлага хүүхдэд тулгахгүй байх, тэднийг утга учиргүй шүүмжлэхгүй байх явдал юм. Эцэг, эх нь ямар учраас түүнд шаардлага тавьж байгааг ойлгуулж сургах хэрэгтэй. Зөвхөн ингэсэн тохиолдолд л хүүхэд гэр бүлийнхээ амьдралд оролцдог болж, жаргал зовлонг нь ойлгож, үнэн сэтгэлээсээ эцэг, эхтэйгээ ярилцаж тэдэнтэй эн зэрэгцэж сурдаг. Эх сурвалж: ЭМЯ