“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 440 000 000 төгрөгөөр Лексус маркийн автомашин худалдан авчээ

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх төсвийг мөнгийг хэмнэхийг үүрэг болгосон. Тэр ч утгаараа хайр гамгүй зарцуулсан байвал “сэлмээ эргүүлнэ” хэмээн мэдэгдэж байсан цаг саяхных.

Харин түүний энэхүү үг, үйлдэл Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийнханд хамааралгүй бололтой шүү. Хамгийн сүүлийн үеийн хамгийн үнэтэй машин авсан болох нь шилэн данснаас нь харагдаж байна.

Уг машиныг “Эрдэнэт үйлдвэрт” нийлүүлсэн байгууллага нь Баганадант ХХК байна. Улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн сангаас хайхад уг компани нь машин нийлүүлэх зөвшөөрлөө аваад ганцхан сарын дараа Эрдэнэт үйлдвэрт асар үнэтэй машин нийлүүлсэн болж таарлаа.

440 сая төгрөг бол хэдэн айлыг орон сууцаар хангах хэмжээний мөнгө. Тиймээс бид ямар машин болохоороо ийнхүү 440 сая хүрдэг болохыг судлахаар үнээгүй, унаа, 1000 машин зэрэг цахим хуудаснуудаар зах зээлийн ханш судлав.

Үнэгүй сайтад 2020 оны LEXUS LX гэх машин 425 сая төгрөг байсан бол 1000машин сайтан дээрх хамгийн үнэтэй Лексус машин нь 340 сая төгрөгийн үнэтэй 570 байв. Үүний дараагаар бид унаа сайтаар үнийн судалгаа хийхэд хамгийн үнэтэй нь 320 сая төгрөгийн үнэтэй Lx570 машин байсан юм.

Асуудлын гол нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед бүсээ чангалах ёстой цаг үед ийнхүү тансаглаж байгаа нь хэр зохистой үйлдэл вэ?

Нөгөө талаас төсвийн мөнгөөр ийнхүү тансаглаж байгаа үйлдэлд Ерөнхий ямар хариуцлага тооцохыг харах л үлдээд байна.