Их эмч А.Отгонболд Европ дахь монголчуудад үнэгүй үйлчилгээ үзүүлнэ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн тодотголтой “Хатагтай” эмнэлгийн салбар ирэх 12 дугаар сард Германд нээгдэхээр болжээ. Тус эмнэлэг Европ дахь монголчууддаа үнэгүй үйлчилгээ үзүүлэх юм байна. Эх сурвалжийн мэдээллээр тус эмнэлгийн үүсгэн байгуулагч, доктор А.Отгонболд Герман улсад эмнэлгийн салбараа нээх гэж 10 гаруй жилийн хугацааг зарцуулсан байна. Гэвч анагаах ухааны салбартаа тэргүүлэгч гэгддэг ХБНГУ-ын Засгийн газраас А.Отгонболд эмчийг иргэншлээ сольвол эмнэлэг нээх эрх олгоно хэмээсэн байна. Тэдний саналыг хүлээн аваагүй тул ийнхүү олон жил сарыг ардаа үлджээ. Харин энэ оны эхээр А.Отгонболд эмчид эмнэлэг нээх зөвшөөрлийг олгосон байна. Тиймээс “Хатагтай” эмнэлгийн ХБНГУ дахь салбартаа Европ дахь монголчуудаа үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэхээр болсон байна.