Эмоцийнхон орон нутагт тоглож явна

Короновирусын улмаар урлаг соёлынхан “ажилгүй” болсон гэхэд болно.

Нийгэмд соёлыг түгээгч тэд олон хүнийг нэг дор цуглуулах боломжгүй байсан тул жил орчмын хугацаанд нам гүм амьдарсан. Хөл хорио өнгөрсөн долоо хоногт тавигдсан тул урлаг соёлынхон ажилдаа ханцуй шамлан оржээ.

Тухайлбал, хошин урлагийн Эмоци хамтлагийнхан орон нутгаар аялангаа тоглолтоо хийж яваа аж. Энэ тухай жүжигчин Б.Ариунцэцэг өөрийн цахим хуудсаараа мэдэгджээ.

Тэднээс гадна МУГЖ Л.Болдбаатар мөн 21 аймгаар тоглолтоо сонирхуулж яваа.