Твиттэрийн хатан оёдлын цех нээнэ

Твиттэрийн хатан нэрээр олонд танигдсан А.Урангоо үл хөдлөх хөрөнгийн зах зээлд маш амжилттай ажиллаж яваа. “Ариун” ариун цэврийн хэрэгсэл, амны цаас, сальфитка үйлдвэрлэдэг компанийн ганц өв залгамжлагч тэрээр бүс барааны бизнест орохоор сэтгэл шулууджээ.

Тэрээр дээдсийн хүрээнийхэнд зориулсан хувцас загварыг бий болгох оёдлын цех нээхээр ажиллаж байгаа аж. Өөрийн энэхүү шинэ ажилдаа хамгийн сайн гэсэн оёдолчдыг авч ажлуулахаар хайж эхэлсэн байна.

Алтангэрэлийн Урангоо хэмээх энэ бүсгүй АНУ-д Колорадогийн их сургуулийн төгсөгч. Улс төр судлалын чиглэлээр төгссөн ч мэргэжлээрээ биш үл хөдлөх хөрөнгө, хүний нөөцийн зах зээлд орон зайгаа эзэлж чадсан бүсгүй. UA Консалтинг ХХК-ийн хүний нөөц, үл хөдлөх компанийн захирал юм.