Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас өнгөрсөн өвөл, хавар, зун улсын хэмжээд хөл хориотой байсан. Харин 2020 оны 09-р сарын 21-ний өдрөөс хил гаалийн хоригоос хөл хориог цуцалсан.


Гэтэл зарим үйлчилгээний байгууллагад хөл хорионы дэглэм үйлчилсээр байгаа бололтой. Үндэсний түргэн хоолны сүлжээний томоохон төлөөлөгч “Ноён пицца”-гынхан 12-оос доош насны хүүхдэд үйлчлэхгүй хэмээн зарим үйлчлүүлэгчдээ “хөөж” гаргаж байна.

Иргэн Ц, Д нар өнгөрсөн амралтын ням гаригт 2-4 насны хоёр хүүхэдтэйгээ Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Ноён пицца”-гаар үйлчлүүлэхээр ороход дээрх асуудал үүсчээ. Бага насны хүүхэд нь хэд хоног пицца нэхээд байхад нь байнгын гэртээ захиалж үйлчлүүлдэг “Ноён пицца”-гийн зоогийн газарт салхилангаа зорьж очжээ.

Гэтэл тус “Бид танай гэр бүлд үйлчлэхгүй. Манайх 12 наснаас доош хүүхдэд үйлчлэхгүй байгаа” гэх тайлбарыг тавьжээ. Үйлчүүлэгч “хөл хорио тавигдсан байхад, яагаад” гэсэн асуултыг тавихад “Бид эрсдлээс айж байна. Танай хүүхдүүдэд үйлчилбэл бид ажилгүй болно. Удирдлагуудаас 12 насны хүүхдэд зоогийн газраар үйлчлэхгүй гэсэн чиглэл өгсөн” гэх тайлбарыг харилцааны эрүүл бус хэв маягаар өгчээ.

Нэг талаараа тус байгууллагын зөв ч, нөгөө талаараа пицца идэхийг хүссэн хүүхдүүдийн урмыг хугалсан гэлтэй. Маскаа зүүгээд гараа ариутгаад зорин зорин очиж хүүхдийнхээ хүслийг биелүүлэх гэсэн иргэдэд иймэрхүү хандлагаар хандаж байгаа нь үнэнч хэрэглэгчийнх нь итгэл, дахин худалдан авалт хийх хүслийг унтраасан бололтой.

Олон улсын стандарттай гэгддэг Емарт, КФС, Пицца хат сүлжээ дэлгүүр, хоолны газрууд короновирусаар далимдуулан төр засгаас гаргасан шийдвэрийг ном журмын дагуу баримталж, хүүхдүүдийг ялгаварлан гадуурхсан үйлчилгээ үзүүлэхгүй байхад үндэсний томоохон түргэн хоолны газар хүнд суртал, хэрэглэгчдийг ялгаварлаж буйд иргэд сэтгэл дундуур, таатай бус сэтгэгдэл төрүүлсээр байна.

Эцэст нь хэлэхэд, аливаа бизнесийн байгууллага хувь хүн харилцаа, хандлага мэдрэмждээ мотивац хийж байхгүй бол үнэнч хэрэглэгчид чинь орхин одон тавилантай.