УИХ-ын гишүүн асан О.Содбилэг гишүүний гэргий гэдгээр олонд танигдсан Э.Туул хатагтай өдгөө “Оргио” тахианы мах боловсруулах үйлдвэрийн эзэн.

Фэйшин хатагтай гэгддэг тэрээр өнгөрсөн жил үйлдвэрт нь гал гарсны улмаас олон тооны тахианы дэгдээхэй, тахиагаа алдсан ч шантарч сөхрөлгүй бизнесээ үргэлжлүүлсээр яваа.

Короновирусын улмаас хэсэг хугацаанд хилийн чанадад байсан тэрээр эх орондоо ирээд удаагүй. Хилийн чанадад явахдаа сүм хийд, шашны газруудаар аялж нэлээд гэгээрлийг өөртөө шингээжээ. Тэрээр “Эргэн тойрноо ажиглавал маш их зүйл чиний сайн сайхны төлөө байдгийг үргэлж олж хараарай. Нэмээд өөрөө чадахаараа л сайныг хий. Сайн гэдэг нь хайрлах, өрөвдөх, туслах, талархах, тэвчих, зүтгэл гаргах, итгэх, сурах мэдэх, ойлгох, хөгжих, уурлахгүй, шунахгүй, гомдоохгүй элдэв мууг бодож ярьж хийхгүй ба бусдад үлгэрлэж хийлгэхгүй…

Сайны урсгалд л татагд. Урсгалд нэгэнт орж хамт эргэснээр өөр ямар зүйлсд бид нээгдэж хаагуур аялах нь таашгүй” гэжээ.