Хогийн саваар машин хийж, Гиннесийн дээд амжилт тогтоожээ

Энди Женнингс дугуйтай хогийн саванд мотоциклийн хөдөлгүүр суурилуулж 30 миль/цагийн хурдтай явж Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.

Тэрбээр хуванцар хог хаягдалд мотоциклийн хөдөлгүүр, хурдны хайрцаг, суудал, скутерийн жолоодлого хийснээр хогийн саваар машин хийж чадсан байна. Улмаар ням гаригт Гиннесийн амжилтад бүртгүүлсэн байна. Гиннесийн амжилтын номд бүртгэсэн албан тушаалтнууд Эндиг цагт 30 милийн хурдтай явуулсан байна.
Бодит байдал дээр уг машин 43 миль хүртэл хурдлах хүчин чадалтай аж. Зургадугаар сард таалал төгссөн хамгийн сайн найз Бен Эллисийнхээ дурсгалд зориулж дэлхийн дээд амжилтыг тогтоохыг хичээсэн болохоо Энди хэлжээ. Тэрбээр энэ тухайгаа “Энэ өдөр хүн бүхний хувьд гайхалтай өдөр байлаа. Хэдийгээр 30 миль/цаг хурдаар дээд амжилтыг бүртгэсэн ч би үнэхээр баяртай байлаа. Би дээд амжилтаа 45.35 миль болгож тогтоосон нь төсөөлснөөс хурдтай байж чадлаа. ” гэжээ.