МУГЖ дуучин С.Жавхлан энэ сарын 16-нд Бөхийн өргөөнд тоглолтоо хийхээр болжээ. Тэрээр ойрын хэдэн жил тоглолт хийгээгүй тул бэлтгэл ажилдаа ханцуй шамлан орсон байна.


Үзэгчдээсээ өөрийн цахим хуудсаараа санал асуулга авч ямар дуунууд сонсох хүсэлтэй байгаагаа асуугаад амжжээ.
Дуучин С.Жавхлангын хувьд өнгөрсөн дөрвөн жилд Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдон ажиллаж байв. Түүнээс өмнө буюу 2016 оны хавар алтан портнёр Т.Баясгалангын хамт “Илгээлтийн эзэд” аяныг хийж хандивын тоглолт хийж байв.