МУГЖ Т.Баясгалан оюутан байхдаа л олны танил болж байсан. Чухам тэр цагаас түүний амьдрал олон нийтийн өмнө ил болсон гэж хэлж болно. Тэгвэл өнгөрсөн цаг хугацаанд түүнтэй  амрагийн харьцаатай байсан хүмүүс өдгөө улс төрч болсон. Тодруулбал, түүний хоёр ч амраг өнөөдөр УИХ-д сууж байгаа билээ. Хэдийгээр нэр бүхий хоёр гишүүн  өдгөө амьдрал зохиосон ч үе үе өнгөрснөө санан дурсаж Т.Баясгалангаа дурсдаг болов уу хэмээх “бор шувуу” нисдэг. Уг бор шувуутай холбоотойгоор  МУГЖ Т.Баясгалангийн амрагууд улс төрч болдог гэх яриа  үүссэн байх юм.