Загвар өмсөгч гэдэг бол залуу насны ажил гэх үг бий. Азийн том модель Д.Болормаа тэргүүтэй эдгээр загвар өмсөгч, миссүүд хэдийнэ тайзнаас бууж, тэтгэвэртээ суусан.

Нэгэн цагт олны анхаарлыг өөртөө татдаг байсан бүсгүйчүүдийн дундаас бизнес эрхлэгчид нэлээгүй төрсөн. Зарим нь үеийнхээ баян залуутай гэрлэсэн.

Өнгө гоо зүсээ алдаагүй тэдний дунд хамгийн даруухан мисс гэгддэг Г.Амаржаргал харагдана лээ.

Загвар өмсөгчөөрөө олон жил карьер хөөгөөгүй ч гоо сайхны олимпод хүртэл хүч үзэж явсан Г.Амаржаргал хэмээх бүсгүй загварын тогооноос ханиа сонгосон. Түүний нөхөр нь нэг хэсэг загварын тайзнаа алхаж, бас ч гэж ирээдүйтэй моделиудын нэгд тооцогдож явсан Болор-Эрдэнэ хэмээх залуу байдаг. Өөрийн хүсэлтээр загвараа орхисон тэрээр өдгөө Монголын “Hummer club””-ийн ерөнхийлөгчөөр ажилладаг бизнесмэн эр. Өөрөө ч Hummer унах дуртай загвар өмсөгч залуу өнгөрсөн хүүхдийн баяраар Hummer-ын цуваа зохион байгуулж, хотын гудамжаар уртаас урт цуваа үүсгэж байсныг олон хүн санаж буй байх аа. Монголын ихэнх Hummer энэ эрийн гараар дамжсан гэдэг.