“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олон жил бүрийн Ахмадын баяр болон сар шинийн босгон дээр өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа хүлээн авдаг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу компаниас гавьяаны амралтаа эдэлж буй ахмадуудаа “Ахмадын баяр”-ын өдрийг тохиолдуулан хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Бизнесийн удирдлагын газар хариуцсан дэд захирал Б.Батсайхан, Захиргаа, удирдлагын газрын дарга Х.Батсайхан нар  ахмадуудад хандан хүндэтгэлийн үг хэлж, цаашид ахмадын зөвлөлийн үйл ажиллагааг дэмжихээ илэрхийлэв.