ХҮННҮ ЭЙР компанийн ХҮН БУС ХӨГИЙН ҮЙЛДЭЛ

Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо -оос ээлжит “Соёлыг түгээе” үйл ажиллагаагаа энэ удаа баруун аймгуудаар зохион явуулахаар болж олон түмэнд мэдлэгийг түгээх гайхалтай энэ үйлсэд би ямар ч ашиг сонирхол харалгүй соёлыг түгээхээр нэгдэж явахаар болсон юм.

Улмаар ХҮННҮ ЭЙР-ээс УБ~Өлгий болон Улаангом~УБ явах ирж очих билет МЭХ-ны ажилтан захиалж өгсөн байдаг юм.

Явах өдрөө соёлыг түгээгч болон МЭХ-ны ерөнхийлөгчийн хамтаар бүртгэл дуусахын алдад очисон юм.

Ижил хугацаанд яг зэрэгцээ “Аиро Монголия” бас Өлгий явах хүмүүсээ бүртгэж байсан ба бид андуурч Айро Монголия дээр бүртгүүлэх гэж хүлээж байгаад Хүннү Эйрийн бүртгэлээс хоцорсон ба бидэнтэй адил болон өөр шалтгаанаар 12 хүн хоцорсон байв.Нийт 60 гаран хүн суух ёстой онгоцонд бүхэл бүтэн 12 хүн байхгүй байхад зарлаад, хэлээд, нэрээр нь дуудах үйлчилгээ байхгүй гэж үү???

Яг хүмүүсээ цааш оруулаад дууссан байх үед нь мэдээд учир байдлаа хэллээ.Ажилтангууд нь элдэв үгээр хэлж бараг л “хохь чинь” гээд амаа алгадуулав.

Хамгийн муухай нь төрөөд дөнгөж 1 сартай өвчтэй, амьсгалын аппараттай, өлгийтэй жаахан хүүхдийг явуулах гээд тэвэрсэн сувилагч бусгүй байлаа.
…”Би эрт ирж энэ хүүхдийн бичиг баримтыг өгсөн.Та нарын удаан үйлчилгээ чинь онгоцонд суух боломжгүй болгож” байна гээд хоолой нь зангирч байсан.Амьсгалын аппарат нь хугацаатай гээд сувилагч хэлээд ч ХҮННҮ АЙР-ын ажилчид огт авч хэлэлцэхгүй хэрэлдсээр байгаад онгоц хөөрсөн юм.Хамгаалагчид нь хүртэл үнэхээх дээрэлхүү харьцаатай…

Хангалттай цаг байсан гээд боддоо!!!!!

Мөн инээдтэй нь УБ-аас Өлгий нисэх биетний мөнгө эргэж олгогдохгүй гэсэн хэхэ

Ингээд ч бусармаг үйлдэл, үйлчилгээ нь дууссангүй.

Баян-Өлгий аймагруу машинаар 20 гаран цаг явж очин “СОЁЛЫГ ТҮГЭЭЕ” үйл ажиллагаагаа дуусгаад Увс аймагт очин үйл ажиллагаагаа амжилттай дуусгаад Улаангом хотын нисэх дээр Улаанбаатар буцах гээд ирэв.

Гэтэл бид хэдийн билет устаж өөр хүн бүртгүүлсэн байдаг байгаа!!!!
Билетээ цуцлаагүй, явахгүй гэж огт хэлээгүй байхад бидний буцах билетийг ямар ч анхааруулга өгөхгүйгээр дур мэдэн өөр хүнээр солисон байлаа.

Арай хийж холбогдох хүмүүстэй нь ярьж байж “бидний буруу байжээ” гээд 4 суудал нэмж гаргуулан явах болов.Бүүр албаны том хүнтэй нь ярисан чинь урдаас “Чи дарга юм уу? Сошлд тавих юмуу” гээд бараг л нохойтой харьцаж байгаа мэт аяглав.

УБ-т буулаа.Тэгсэн нэг хүүхэд тэвэрсэн бүсгүй ирээд “миний хүүхдийн суудлын мөнгийг та нараас ав гэсэн” гэдэг байгаа хэхэ Яачихсан айхтар компани вэ?

Энгийн иргэд байсан бол яах болж байна?? Шууд л хохь чинь гээд чаддаг юм бол шүүхэд ханд л гэх юм байна гэж ойлголоо.

Хариуцлага заавал тооцох болно.Хохирсон иргэд байвал сэтгэгдэл хэсэг дээр заавал бичээрэй.Надтай утсаар дээрэнгүй ярисан бүх бичлэг нь байгаа.Ёстой айх зүйл алга.

Зураг болгон тайлбартай шүү.

ХҮННҮ ЭЙР зүгээр л ХҮНЛЭГ БУС ХӨГИЙН, ХАРИУЦЛАГАГҮЙ энэ балиар дээрэнгүй үйлчилгээгээ, хандлагаа сайжруулах хэрэгтэй болжээ.