Жүжигчин А.Ганчимэг цахим хуудаснаа хүмүүсийн их сонирхож асуудаг асуултанд хариулт өгчээ.

Төрөхдөө гэдсээрээ язарсан уу? яаж арилгах вээ? язраагүй юм шиг байна ямар гоё юм бээ гэдэг үгс маш их ирдэг

Миний гэдэс язарсаан

Жирэмсэн байхдаа хамгаалаад л тос түрхээд л байсан даанч язарсан Гэхдээ энэ бас л нууж хааж, ичих юм биш юм билээ

Анх муухай санагдаад л язраагүй гэдэс хараад л атаархаад л суудаг байлаа

Одоо бодоход язарсан гэдсэн дотор минь бүтэн амь бүрэлдээд харахаас хүрэхээс хайрлам ХҮН бий болсон байхад ийм хэдэн зурааснд сэтгэл зовох илүү байжээ…

Та нар минь ч гэсэн арилгах гэж арга хайж хөөцөлдөж эцэст нь битгий сэтгэлээр унаарай…

Харин ч өөрөөсөө үр төрүүлж, амьнаасаа амь тасалсанаараа бахархаж энэ хэдэн зураасаа хайрлаарай

Ээжүүдээрээ бахархая, хайрлая