Чацарганы талаар таны мэдэхгүй миний ойлгохгүй бас нэг зүйл байна.

Энэ аж ахуй уналт сүйрэлд орно. Орсон.
МАН эрх баригчид Газрын шинэ хуулинд Нийслэлийн дүүргүүдийн газрыг иргэдэд чацаргана тарихаар олгох бол 1 га.г 20 саяар үнэлж орон нутагт бүсээсээ хамаараад 3-5 сая болгосон . 1 га газрыг 20 саяар аваад баахан чацаргана тариад 5 жил сохор зоосны ашиггүй ажиллах жирийн ард иргэд эсвэл солиотой хүн Монголд байх уу.


1 га 20 сая 2 га 40 сая. Энэ үнэтэй газар энэ эрсдэлтэй бизнесийг хэн хийгээд хэн уйлж суух уу.

Зүгээр л энэ эрх баригчид эрх мэдэлтнүүд ард иргэдээсээ амьдрах боломжыг нь хулгайлдаг булаадаг луйварддаг. Боомилдог.боодог хаадаг.
Ерөнхий сайд Асан Алтанхуягийн Шинэчлэлийн засгийн газрын үед хэрэгжүүлсэн бодлогоор үнэгүй газарт хамрагдаж 5 жил газрын татвараас чөлөөлөгдөж зээлээр чацарганаа авч тарьсан би өнөөдөр уйлж суухад 20 саяар газар авч чацаргана тариалж татвар төлөхдөө тулвал энэ их бэрхшээлийг давж чадахгүй бараг амиа хорлох биз. Үнэндээ хулгай луйвараар хуруугаа ч хөдлөхгүй баяжсан хахаж цадсан хулгайч нарт 20 сая 50 сая зүгээр л тоглоом. Үдийн будаа ш дээ. Харин эгэл жирийн ард над мэт багш нарт маш их мөнгө. Дийлж төлж давж амьдрах гэж олон жил чардайна. Тийм биз дээ. Сар сард нь төлөөд л бна төлөөд л бна. Дуусахгүй. Цалин аваад л зээлэндээ . Мөн ч хэцүү.

Энэ Монгол төр монгол иргэдийнхээ байж болох бүх боломжыг устгаж байна. Одоо шинээр чацаргана тариалагчид гарч ирэхгүй. Газраа эрсдэлээ дийлэхгүй. Хуучин байгаанууд нь мод нь хөгширсөн . Ургац нь ашиг шимгүй. Дөнгөж өндийж эхлэж байгаа бид дэмжлэгэгүй шантарч эхлэсэн.

За ингээд хаан жимс гэдэг энэ гайхамшигт жимсийг төр нь бодлогоор устгаж байна.

Ер нь Монголд Монголын сайн сайхан бүхэн устгагдаж ард иргэд нь дандаа харийн зүйлийг шүтэх хар бодлогыг маш сайн барьж бна МАН. Гайхалтай нь бид алга ташин сонгосоор амьдрах ажиллах эрхээ улам бүр хасуулсаар. Эмгэнэл шүү. Ард түмэн минь.

Аа тийм. Маш олон хүмүүс чацаргана авахаар холбогдож бичиж байна. Баярлалаа бас уучлаарай. Бид хангалттай тарьсан ургуулсан ч хурааж авч чадахгүй л бна.

Эх сурвалж:Хаан жимсний хатан