Шаргал үс, тачаангуй төрхөөр имижээ бүрдүүлсэн гал цогтой бүсгүйчүүдийн нэг бол дуучин С.Хишигжаргал юм.

Тэрбээр UBS телевизийн “Universe Best Songs” наадмаас урлагийн гараагаа эхэлсэн дуучин бүсгүй энэ намрын найр наадмуудыг гоо үзэсгэлэнгээрээ чимж яваа сурагтай. Түүний өмссөн дээл, үсээ зассан байдал эрчүүд байтугай эмэгтэйчүүдийн харцыг булаадаг.


Урин дуудсан янагийн үгстэй хайрын дуу, эротик клип, халуухан төрхөөрөө ёстой л нэг гайхуулж явсан дуучин Хишигээ Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн “сайн дүү” хэмээгдэж, хэсэгтээ хэвлэлээр цоллуулж байсан ч гэр бүлтэй болж, ээжийн үүрэг гүйцэтгэж явна.