АНУ, Австрали, Япон, Солонгос, Герман, Сингапур зэрэг оронд монгол залуусын оюуны болон хэрэглээний бүтээгдэхүүн үйлчилгээ хэдийн нэвтэрч, өдрөөс өдөрт өөрийн гэсэн хэрэглэгчидтэй болж буй.

Тэдний нэг бол АНУ-д үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж буй “Хадаан” брэнд юм. Уг брэндийг хийж буй бүсгүйг Оюу гэдэг бөгөөд Magic tv-д ажилладаг байсан. Тэрээр өөрийн сонирхлын дагуу гоо сайхны брэнд бүтээгдэхүүнийг бий болгон бүтээгдэхүүний чанар, хэлбэр хийц, шилдэг маркетингийн туршлагыг нэвтрүүлж, шинэлэг төрхөөрөө гадаад дотоодын бүсгүйчүүдийн талархалыг хүлээгээд байгаа юм.


Өдгөө АНУ-д гэр бүлийн хамт амьдардаг тэрээр хувийн лабораторид байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаа төрж, “Хадаан” брэндийг үндэслэжээ.
“Хадаан” брэндийг гаргахад 2 жил гаруй хугацаа шаардсан бөгөөд ойрын танилуудаасаа 10 хүнийг сонгож аваад бүтээгдэхүүний дээжээс хэрэглүүлж, туршилт хийхэд туршилтад хамрагдсан эмэгтэйчүүдийн арьс маш гоё болж байжээ.
Дашрамд дуулгахад, Хадаан брэнд дотоод гадаадын загварын арга хэмжээ, нүүр будалтын уралдаан, мэйк-ап мэргэжилтнүүдэд ихэд таашаагдаад байгаа аж.