Монголын толгой баяны “эрх гүнж” гэгддэг хатагтай Н.Цэлмүүн өнгөрсөн долоо хоногт амаржиж гуравдахь хүүхдээ төрүүлжээ. Түүний найз нөхөд сошиалаар Н.Цэлмүүнд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлжээ.

Тэрээр хоёр жилийн өмнө Солонгост амаржиж хоёрдахь хүүхдээ төрүүлсэн. Энэ жил ч тэнд амаржих төлөвлөгөөтэй байсан ч короновирусын улмаас эх орондоо хүүхдээ төрүүлэхээс өөр аргагүй болжээ. Шинэ хүн нь Н.Цэлмүүний гурав дахь хүү бол Б.Баттүшигийн хоёрдох хүүхэд юм.
Тэртээ 10 жилийн өмнө Хар зүрхний нуурт анхны хуримаа нижгэр хийж байсан Б.Цэлмүүн өнөөдөр Сү.Батболд гишүүний ууган хүүгийн эхнэр болж, удам залгах хүүг төрүүлсэн нь амьдрал хаашаа ч эргэж болохыг харуулсан жишээ боллоо.
Б.Баттүшигийн хувьд энэ цагийн жентельмэн. Түүний боловсрол хүмүүжил, өв хөрөнгөтэй ярих ч юм биш. Тэр бусад “ханхүү”-д шиг эхнэр хүүхний асуудлаас хол хөндий байсаар өдий хүрсэн. Ёстой л цэв цэвэрхэн “амьтан”.

Тэднийг анх жиг жуг болсон гэхэд итгэх хүн барагтаа байгаагүй. Өөрөөр хэлбэл, заа Сү.Батболд дагавар хүүхэдтэй, хүүгээсээ насаар эгч хүүхнийг ууган хүүгийнхээ эхнэрээр сонголоо юу гэх яриа амнаас ам дамжиж байсан ч, хосууд 2017 оны эхээр болзож, 2018 онд тэрбум давсан их хөрөнгөөр гэрлэлтээ батлуулж байв.