Загвар зохион бүтээгч, стилист мэргэжилтэй Аня буюу Б.Халиуныг жүжигчин Хулангийн төрсөн эгч гэдгээр нь олон нийт танина. Нэг хэсэг Монгол HD телевизийн стилистээр ажиллаж байсан тэрээр хоёрдахь амьдралаа өдгөө БШУ-ны дэд сайд Г.Ганбаяртай эхлүүлж, хүүхдийг нь төрүүлээд буй. Тэгвэл Аня өчигдөр төрсөн өдрөө нижгэр тэмдэглэжээ.

Ойр дотны найз нөхдийнхөө хүрээнд тэмдэглэлт өдрөө өнгөрүүлсэн бөгөөд дэд сайдын гэргий яаж тансаглаж болохыг яруу тодоор харуулсан гэнэ.


Б.Халиун өдгөө 35 настай ч анхны амьдралаасаа 17 настай охинтой.
Харин Г.Ганбаярын хувьд “Эмоушн” хамтлагийн дуучин Ганболортой үерхэж байсан боловч хайртай бүсгүй нь харийн Америкийг зорьсноор тэдний романс төгссөн гэдэг. Г.Ганбаяр Ганболороос хойш хэд хэдэн бүсгүйтэй нэр холбогдож хэвлэлийн хуудас чимж байсан боловч албан ёсоор гэрлэж байгаагүй.