Твиттерийн жиргээч нар дундаа хамгийн идэвхитэй хүмүүсийн төлөөлөл бол УИХ-ын гишүүн асан М.Зоригт, газар тариалан эрхлэгчдийн холбооны тэргүүн Л.Цандэлэг нар. Үе тэнгийн үхэр хонь жилтэй тэд Дорнодын талд тааралджээ.

Энэ тухайгаа Л.Цандэлэг “Дорнодын талд ийм сонин тэвэгтэй тааралдлаа. Бид хоёрын хэн нь царайны бядтай байна” гэж жиргээч нараасаа санал асуужээ.
Тэдний хувьд хэн хэн хувийн бизнес, ашиг орлоготой. Нэг зиндаанд “өтөлж” яваа хүмүүс.