Лев Толстойн “Анна Каренина” романыг Монголд анх удаа Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид тайзны бүтээл болгон толилуулж эхэлсэн. Тус жүжгийн хувьд Аннагийн хоёр дүртэй.

27 настай залуу Анна Каренинагийн дүрд СТА, Н.Баярмаа тоглосон бол 70 настай Аннагийн хувь заяаны дүрд Төрийн шагналт, ардын жүжигчин Н.Сувд тогложээ.


Өдгөө 72 настай Н.Сувд наснаасаа илүү залуу, үзэсгэлэнтэй харагддаг. Тэрээр 1948 онд Улаанбаатар хотод мэндэлжээ.
1972 онд ЗХУ-ын ВГИК-ийг Тайз дэлгэцний жүжигчний мэргэжлээр төгсөж, 1973 оноос одоог хүртэл Улсын Драмын Эрдмийн Театрт жүжигчнээр ажиллаж байна. “Мандухай сэцэн хатан” түүхэн киноны Мандухай хатны дүрд 41 настайдаа тоглон, Төрийн шагнал хүртсэн.

Жүжигчин бүсгүйн анхны жүжгийн дүр нь Н.Островскийн “Инжгүй хүүхэн” жүжгийн Ларисагийн дүр байжээ. Дэлгэцийн бүтээлийнх нь анхны дүр “Эхлэл” киноны Хорлоогийн дүрийг бүтээсэн юм.