Мэргэжлийн хяналтын байгууллагын Зөвлөгөө мэдээллийн төвөөр өнгөрсөн 14 хоногт 526 иргэн үйлчлүүлж мэдээлэл зөвлөгөө авчээ. Энэ хугацаанд 26 өргөдөл гомдол хүлээн авч 12-ыг нь шийдвэрлэж, 14 нь хянагдаж байна. Хариутай албан бичгийн шийдвэрлэлт 43.6 хувьтай байгаа бөгөөд бусад албан бичиг шийдвэрлэлтийн шатанд байгаа аж.

Ирүүлсэн албан бичгийн 56.2 хувь нь ЭИХХЦХГ, БОГУУХГ болон ДБХГ-т ханджээ.