Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн Дарви сумын Хөшөөтийн уурхайд олборлолт хийж буй “Мо ЭнКо” ХХК-ийн уурхайн хүдэр, хүдрийн баяжмал, овоолго, хаягдлын сан зэрэгт цацрагийн хэмжилтийн багажаар байгалийн гаралтай цацраг идэвхт изотопийн идэвхийг тодорхойлох тандалт судалгаа хийлээ.

Тандалт судалгааны явцад эдгээр цэгээс хөрсний гурван дээж, усны нэг дээж авч МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдал, үндэсний лавлагаа лабораториийн Цацрагийн хяналтын лабораторид шинжлүүлэхээр хүргүүлээд байна.