Зохиолын дууны салбарт өөрийн өнгө төрхтэй дуучин Т.Батсайхан өнөөдөр Монгол Улсын гавьяат жүжигчин болжээ.
Тэрээр хоёр мянган оны эхээр дуучин Г.Эрдэнэтунгалагтай хамтран “Ханисахын жаргал” дуугаар олноо танигдсан.


Өмнөговь аймгаас гаралтай дуучин залуус сүүлийн үед уран бүтээлээс түр завсарлага аваад байсан.