Дан гавъяатууд

Хошин урлагийн тогооноос өчигдөр Н.Онон, О.Мөнхсайхан гэх хоёр гавъяат тодорч тус салбарынхныг нэг дор цуглуулсан.

Тэгвэл “Мөрөөдлийн театр”-ын Алтаншагай өөрийн цахим хуудаснаа хошин урлагийнхны “загалмайлсан эцэг, эх” гэгдэх жүжигчдийн гэрэл зургийг нийтлэжээ. Тэд одоо бүгд гавъяатууд бөгөөд өөр өөрсдийнхөө уран бүтээлийг тууривсаар яваа.