УДЭТ-ийн жүжигчин Г.Отгонцэцэг ид хийж бүтээдэг үедээ алс холын АНУ-ыг зорьж, мэргэжил дээшлүүлэнгээ хувийн амьдралдаа өөрчлөлт хийсэн. Тэрээр “Акапелла” хамтлагийн дуучин, оюутан ангийнхаа найз, жүжигчин Б.Одбаяртай дэр нэгтгэж, хөөрхөн хүүтэй болсон ч хоёр тийш болсон.


Жүжигчин бүсгүй өдгөө эх орондоо ирж яваа бөгөөд өөрийн цахим хуудаснаа “Амьдрал …

Өндөр цалинтай ажилд орох, сайхан хүүхэнтэй суух, тэгээд нэр алдраа түгээх мөрөөдөлтэй нэгэн залуу байжээ.

Нэгэн цастай өдөр ярилцлага өгөхөөр явж байтал урд нь настай эр бүдрэн унажээ. “Согтуу биз” гэж бодоод туслалгүй яаран одож, ярилцлагандаа орж бүтэлгүйтээд хүссэн ажилдаа ч орсонгүй.

Зуны нэг сайхан үдэш цэцэрлэгт хөгжилтэй, сонирхолтой жүжиг үзэв. Жүжиг дуусч хүмүүс алга ташиж тарж байх мөчид хэн нэгэн мөрөнд нь хүрлээ. Эргээд хартал жүжгийн гол баатар хөгшин алиалагч эмэгтэй байв. Тэрээр “Жүжиг таалагдав уу” гэж асуутал залуу харах ч үгүй, ярих дургүй байгаагаа илэрхийлэн гэрийн зүг алхав.

Нэгэн бороотой өдөр залуу халуун усанд орж дулаан хөнжилдөө орохыг бодон явж байтал шүхэрч байхгүй, ганцаараа уйлж суусан эмэгтэй залуугаас мөн л тусламж хүсэв. Залууд халуун дулаан орон гэр нь бодогдон цааш явав.

Залуу аз жаргалгүй амьдарсаар үхэж гэнэ. Тэнгэрт очоод сахиусан тэнгэртэйгээ уулзаад:

– “Би ёстой утгагүй, аз жаргалгүй амьдралыг тууллаа. Гурван мөрөөдөлтэй байсан, аль нь ч биелсэнгүй” гэв.

Гэтэл сахиусан тэнгэр нь:
– ”Чиний мөрөөдлийг биелүүлэхийн төлөө би бүхнийг л хийсэн. Зөвхөн чамд гар, нүд, сэтгэл хэрэгтэй байсан юм даа”

“Юу тэр вэ?”

“Зам дээр унасан настай эрийг санаж байна уу. Тэр бол чамайг ажилд авах компаний захирал байсан юм. Чи түүнд гараа л өгч босгосон бол болох байлаа. Хөгшин алиалагч эмэгтэйг санаж байна уу. Тэр чамд дурласан гоо бүсгүй байсан юм. Чи түүнийг сайн харсан л бол … Орцны гадаа уйлж суусан эмэгтэйг санаж байна уу. Тэр бол алдартай зохиолч байсан юм. Чи түүнд хань болж, гэртээ оруулсан бол тэрээр чиний тухай алдартай бүтээл бичих байлаа. Чиний сэтгэл л хэрэгтэй байсан. Чи их хайхрамж, халамжгүй амьдарсаан.”

Залуу гүнээ санаа алдаад, гүн харанхуйд уусан алга болов.

Дүгнэлт:

Одоо цагт нүдээ аниад, гараа хумьхаад, сэтгэлээн нуугаад, өөрийгөө хуурч сохроор өнгө, мөнгө, амбиц харж амьдрах залуус олон болж.

Сургааль:

Хүмүүс минь эргэн тойрондоо анхааралтай, сэтгэлтэй байж, гар нүд сэтгэл гураваа бусдад харамгүй хайрла!

Хүн болгонд боломж үргэлж ирдэг юм шүү” гэжээ.
Жүжигчин Г.Отгонжаргалын хүүгийнх нь аав жүжигчин Б.Одбаярын хувьд, оюутан ахуй цагтаа ханилж явсан анхны эхнэр Н.Цэнгэлжаргалаасаа салаад удалгүй топ модель Д.Пүрэвсүрэнтэй толгой хүзүү холбосон гэгддэг нэлээд паянтай эр. Тухайн үед алтны магнаттай суугаад удаагүй байсан топ бүсгүйтэй нэр холбогдсоноор нэлээд жавтий хүртсэн гэх тэрбээр “ТВ-Коктейл” хамтлагийн жүжигчин Н.Цэнд-Аюуштай нэг хэсэг хамт амьдарсан билээ.
Гэвч алс холыг зорьсон жүжигчин эр хоёр дахь амьдралаа албан ёсоор зохиохдоо УДЭТ-ын сайхан бүсгүй Г.Отгонцэцэгийг сонгосон байдаг.


Гуч гарсан насандаа анхны үрээ тэвэрсэн жүжигчин бүсгүй ч Б.Одбаярын дагавар охинд элгэмсүү хандаж, ээжтэй нь хүртэл ойр дотно харилцаатай явдаг гэсэн.