“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Тордайн Ганболд сүүлийн үед ихээхэн гомдолтой яваа аж. Тэрээр энэ тухайгаа “Өгсөн гомдлынхоо дагуу Нийслэлийн прокурорын газар орлоо. Би хэргийн оролцогч биш гэнэ.

Хуулинд бус эрх мэдэлтэнд нийцүүлж хууль тайлбарлагч тангарагтнууд нь үр хүүхэд, гэр бүлээ тэжээж байгаа биш ирээдүй рүү нь буудаж байгаа юм даа. Миний хамаарал бүхий ААН-үүдийн татварыг дахин дахин шалгана гэнэ. ҮНЭН ЯЛНА” гэжээ.
Т.Ганболдын хувьд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлын алба хашиж, улмаар “Алтан Дорнод Монгол”-ыг 23 сая доллараар авч, ХҮН намыг удирдаж, Ерөнхий прокурор, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг өөрөөс нь хахууль авсан хэмээн бужигнуулсаар өдгөө хүрсэн нэгэн.

Бизнес нь тун амжилттай тэрбээр Баянгол зочид буудлын ард “Корпорейт-1, МҮХАҮТ-ын дэргэд “Корпорейт-2” буудлуудыг болон мөн Нүхтэд зочид буудлаа босгосон. Хан-Уул дүүргийн Зайсангийн аманд “Шамбалла” хотхоныг барьж байгуулсан аж.