Бусдын өмнөөс баярлах нь хүнийг аз жаргалтай болгож, сэтгэлзүйн эмгэг өвчнөөс сэргийдэг гэх судалгаа бий.

Тэгвэл зохиолын дуучин Э.Чулуунчимэг өчигдөр дуучин Т.Батсайханыг Төрөөр өөрийн хөдөлмөрөө үнэлүүлж МУГЖ цол тэмдэгээр шагнагдахад өөрөө авсан мэт газар хөл нь хүрэхгүй баярлаж, чин сэтгэлийн инээмсэглэл тодруулж зогссон гэрэл зураг манай сайтын гэрэл зургийн дуранд өртжээ.


Дуучин бүсгүйн хувьд өмнөх амьдралаасаа сургамж авсан, хүнд муу муухайг санахыг хүсдэггүй талаараа хэвлэлд ярилцлага өгөхдөө дурьдсан байдаг. Найз нөхөд дундаа цагаан цайлган гэгддэг Э.Чулуунчимэг хэрхэн хөөрөн догдолж буй агшингаас сонирхуулъя.