Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын сургалтын төлөвлөгөөний дагуу хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчдыг чадавхжуулах сургалтад хамруулж байна.

Сургалтыг ХХААХҮЯ, БШУЯ, СХЗГ, ХАБҮЛЛ, Хими, химийн технологийн хүрээлэн, МУИС, ШУТИС, ХААИС, ХҮИС хамтран хүнсний аюулгүй байдлыг хангуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хууль эрхзүй болон мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ сарын 05-06 өдрүүдэд зохион байгуулж байна.

Улсын байцаагчид хүнсний аюулгүй байдлын чиглэлээр баримталж буй бодлого, хувиргасан амьд организмын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, эрх зүйн орчин, хүнсний сав баглаа боодол болон хүүхдийн хоол хүнсний талаарх эрх зүйн орчин, транс тосны хэрэглээ, зохицуулалт зэрэг сэдвээр мэдлэг мэдээлэл авч үзүүлэх сургалтад хамрагдах юм.

Мөн хордлого халдварын үед ажиллах, лабораторид дээж авах аргачлал болон хүнсний бүтээгдэхүүнийг буцаах, татан авах, хураах, устгах зэргээр холбогдох хуулиудыг хэрэгжилтийг хангуулах дасгал ажил хийгдэнэ.

Дэлхий нийтэд коронавируст халдвар /Ковид-19/ цар тахал тархаад байгаа энэ цаг үед хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангуулах, хүнсний бүтээгдэхүүний нөөц, хангамжийг бүрдүүлэх, хүнсний хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэхэд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг Мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлэн ажиллаж байна.