30 минутад 70 см хотдог идэж чадвал тооцоо хийх шаардлагагүй

Австралийн Квинсландын Саншайн эрэгт байрладаг Ninth Street хэмээх газар үйлчлүүлэгчдээ 50 ам.долларын үнэтэй 70 см-ийн хэмжээтэй том хэмжээтэй хот-дог санал болгодог бөгөөд хэрэв та бүгдийг нь идэж чадах юм бол тооцоо хийхгүй байж болно. Гэхдээ та энэ бүх зүйлийг 30 минутын дотор идэж дуусгах нөхцөлтэй.

Маш их хэмжээний хиам, хоёр порц төмс идэж амжсан үйлчлүүлэгчид тухайн газраас футболк, ресторанаар үйлчлүүлэхдээ 50 ам.долларын хөнгөлөлт эдлэх эрхийн бичиг, рестораны алдрын танхимд өөрсдийнхөө зургийг байршуулах бэлгийг өгнө.

Тухайн газрын зүгээс үйлчлүүлэгчдээсээ нэг л зүйлийг хүсдэг байна. Тодруулбал, бяслаг, ногоон сонгино, улаан лоолийн орцтой хот-дог нь асар том тул үйлчлүүлэгчид 24 цагийн өмнө ресторанд мэдэгдэх хэрэгтэй аж.