Сүүлийн үед уран бүтээлээрээ олны анхаарлыг ихээхэн татаж буй дуучин бол Хүрэлээ.  Тэрээр өнөөдөр хуучны мартагдах шахсан хүүхэд насны болон сурагч ахуй үеийн дуунуудыг шинэчилж орчин үеийн залуус, хүүхэд багачуудад өвлүүлэн, таниулах зорилготой шинээр гаргаж буй “Сурагч насны дурсамж” шинэ цомог, кино концертийн нээлтээ хийлээ.

20-р зууны шүлэг, аялгуу утга төгөлдөр дууны их мастеруудын дуунуудаас сэдэвчлэн сонгож 21-р зууны хүүхэд багачууд, үе үеийн сурагчиддаа хүргэх үүднээс 10-н дууг сонгон зохиогчийн эрхийн албан ёсны зөвшөөрөлтөйгөөр шинэчилсэн хөгжмийн найруулга, дуугаралт, өнгө аястай мэргэжлийн өндөр түвшинд бүтээсэн байна.

Б. Мөнхжаргал