Сүүлийн жилүүдэд ямарваа нэгэн хүний амбиц, карьер, байлдан дагуулах чадварыг нь мэдье гэвэл хувийн цахим хуудас, сошиал дахь орчныг нь хар гэх үг гарчээ. Тэр утгаараа инстграмм, фэйсбүүк, твиттэр “ноёрхол”-оо тогтоосон бүсгүй цөөнгүй. Дэлхийн дахинаа, алдарт Ким Кардашиан Вест 103 сая дагагчтай. Гэхдээ энэ бол хамгийн их тоо бишээ. Дуучин Селена Гомез 127 сая дагагчтай бөгөөд инстаграмын хатан хааны титмийг Кимээс аваад удаж байна.

Тэгвэл монголын хамгийн олон дагагчтай бүсгүйчүүдийг танилцуулж байна.

Загвар өмсөгч С.Төгс-Instagram –

tugs_saruul

Дагагч – 301K

Моделийн ажлаас гадна нүүр хувиргагч, стилистийн чиглэлээр карьераа өсгөж яваа түүнийг хаана юу хийж байгаад 106К хүн анхаарлаа хандуулдаг.
С.Төгс “Авьяаслаг монголчууд”-н шилдэг оролцогч Ч.Цэнгүүнтэй болзож эхэлснээр олны анхаарлыг өөртөө илүү татах болсон

Дуучин Ану- Instagram – urankholboo

Дагагч – 361K

Ануг дуучин гэж тодорхойлохоос илүү дүр төрхөө бренд болгосон нэгэн гэх нь зохимжтой болов уу. Тэрээр инстаграмдаа бараа, бүтээгдэхүүн идэвхтэй сурталчилдаг ба худалдааны таван хаягийг л дагадаг байна.

Дуучин Хишигдалай- khishigdalai__

Дагагч-328К

Дуучин бүсгүй өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийдэг нь олон хүнийг дагах шалтгаан болсон. Сүүлийн хэдэн жил уран бүтээлээс илүү гадаад гоо үзэмжээрээ олныг өөртөө татдаг.

Загвар өмсөгч Балжидмаа-Instagram –

baljkaann

Дагагч – 274К

Mongolia’s next top model нэвтрүүлэг Ю.Балжидмаад цом авчраагүй ч маш олон рекламны санал, дээр нь хэдэн мянган дагагчдыг авчирсан. Сүүлийн хоёр жилд гэр бүлийн амьдралаа төвхнүүлж, хүүхэд төрүүлсэн түүнийг сонирхох хүн олон.

Жүжигчин, топ модель Пүрэвсүрэн-

Instagram – puujee6247

Дагагч – 231k

Жүжигчин, топ модел дээр нь иогийн багш болсон Д.Пүрэвсүрэн энэхүү жагсаалтад багтах нь зүй ёсны хэрэг. Хэдийгээр тайзнаа алхахаа больсон ч зар сурталчилгааны эрэлттэй модел хэвээр байгаа.

Жүжигчин О.Дөлгөөн-Instagram –

dulguun.odkhuu

Дагагч – 438K

Хөөрхөн тодотголтой жүжигчин О.Дөлгөөн хэзээд энэ жагсаалтыг тэргүүлдэг. Тэрээр АНУ-д гэр бүлээрээ гурван жил хэртэй ажиллаж, суралцаж амьдарч байгаад эх орондоо ирсэн. Одоогоор амралтын байдалтай байгаа.

Загвар өмсөгч Сарнай- sarnai.monroze

Дагагч 194к

Монголын нэрийг азийн загварын тавцанд өргөж явсан загвар өмсөгч Сарнай олонхыг сонирхолд үргэлж байж байдаг. Яг түүншиг шоугаар өөрийгөө муугүй дуучин гэдгээ харуулж амжсан тэрээр Гайсын Мийгаатай “Байна уу, ээжээ” дууг дуулсан байдаг.

Жүжигчин Шүүдэрцэцэг-Instagram –

shuuderheen

Дагагч – 119К

“Сэльфи хийж чадах уу
Яаж хийдэгийг харах уу” жүжигчин П.Шүүдэрцэцэгийн хуудсаас суралцаарай.АНУ-д очоод нам гүм амьдрах болсон тэрээр үргэлж фенүүдийнхээ сонирхолд байдаг.

Монгол модель Ана Дарь-Instagram –

Ana.dari

Дагагч – 149K

АНУ-ын Сан-Франциско-д амьдардаг модел бүсгүй. Харамсалтай нь түүний талаар бид тийм ч сайн мэдэхгүй. Аялах дуртай түүний хуудсаар зочилж үзэсгэлэнтэй, халуухан зургуудыг нь үзээд та дагагчдийнх нь тоог нэгээр нэмэх биз ээ.

Дуучин Ука-Instagram – ukakiwi

Дагагч -523К

Гайхалтай эрч хүчтэй дуучин Ука жагсаалтыг тэргүүлэх нь гайхах зүйл биш ээ.

Шинэлэг, бүтээлч байдлаараа тэрээр олон хүмүүст үлгэр дуурайлал болж урам зориг өгдөг.