Монгол улсад хамгийн анхны олимпийн алтан медалийг авчирч, элэг нэгтнүүдийнхээ манайг тэнийлгэсэн эрхэм бол яах аргагүй Бээжингийн Олимпийн аварга, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган.
Гэвч хүн төрөлхтний их наадмын хамгийн дээд шагнал хүртсэнийхээ дараахан тамирчин маань спортын карьерээ өндөрлөж, дасгалжуулагч, нарийн бичгийн алба хаших болсноор боксын спорт сонирхогчдоо хэсэгтээ гонсойлгоод амжсан билээ.
Тэгвэл Э.Бадар-Ууган гавьяат энэ намраас албан ёсоор зодог тайлах томоохон ёслол хийхээр төлөвлөж байгаа гэж түүний гэргий Х.Азжаргал мэдээлсэн байна.